Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. Тухайлбал энэ сарын 5-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчрээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи 5-нд зарим газраар, 6-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна. 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хүйтэрнэ гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.