112 настай Их Британийн иргэн дэлхийн хамгийн өндөр настай хүн боллоо

112 настай Их Британийн иргэн дэлхийн хамгийн өндөр настай хүн боллоо

Дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорч Геннисийн номонд бичигдсэн Японы иргэн Читэцу Ватанабе хоёрдугаар сарын 23-нд өөд болсон билээ. Тэгвэл түүний дараагаар 1908 оны гуравдугаар сарын 29-нд төрсөн энэ жил 112 нас хүрч буй Роберт Уайтон "Дэлхийн  хамгийн өндөр настан" болж Гиннесийн номонд “бичигджээ.

Их Британи улсын иргэн тэрээр өөрийгөө “Удаан амьдарсан жирийн л нэг хархүү” гэж тодорхойлоод, "Би хэзээ ч Эверестэд авирахыг  эсвэл дэлхийн өнцөг булан бүрт аялахыг хүсдэг хүн байгаагүй... Би амьдралыг надад оногдсоноор нь л хүлээж авдаг" хэмээн ярьсан бичлэгээ GWR сайтад байршуулжээ.

Тэрээр Йоркшир мужийн Кингстон-апл-Халл хотод төрсөн бөгөөд долоон хүүхэдтэй айлын дунд хүү болон мэндэлжээ. Роберт 16 настайдаа сургуулиа төгсөөд тэнгисийн инженерийн мэргэжлээр суралцжээ. Дараа нь Тайваньд очиж мандарин хэл сурч, Миссионерийн сургуульд багшилж эхэлсэн байна. Гиннесийн амжилтыг тогтоох багийнхан ихэвчлэн биеэр уулзаж гэрчилгээг гардуулдаг ч хөл хорионы улмаас гэрчилгээг түүний гэрт хүргүүлсэн байна.  

Эх сурвалж: CNN

М.Тэргэл




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

9 цагийн өмнө

Шуурхай мэдээ