Н.Номтойбаяр: Бүгдийн амрыг эрье

Н.Номтойбаяр: Бүгдийн амрыг эрье

Энэ оны нэгдүгээр сарын 30 ны өдөр Н.Номтойбаяр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барьж, хэлэлцүүлснээр гишүүдийн олонх нь түүний хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн. Ингэснээр тэрээр УИХ-ын гишүүний албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэж ойлгож болно.

Тэгвэл тэрээр өөрийн facebook хаяг нээж, санал бодлоо бусадтай хуваалцаж байхаар шийдсэн бололтой.

Тэрээр facebook хуудастаа “Бүгдийн амрыг эрье ээ, Өнөөдрийг хүртэл өөрийн хөтлөдөг FB хаягтай байж үзсэнгүй. Намайг элдэвлэдэг хар/шар нөхдөд болон хэвлэлийнхэнд муу мэдээ дуулгахад би өөрийн гэх энэхүү FB пэйжтэй боллоо. Би бүгдтэй эдийн засаг, нийгмийн бодлого, шийдлийн хүрээнд нээлттэй байж, мэддэгээ түгээж, мэддэггүйгээ Та хэдтэй зөвлөлдөж байх зарчим баримтлана. Ажил хэрэг, үзэл бодлын постоос гадна буриад зон олны өв соёл, түүх, экстрим аялал, загасчлал, буудлагын спорт, авто спорт, НОМТ инженеринг авто модификацийн талаар постлоно. Баярлалаа. Бүгдийг мэндэлсэн Н.Номтойбаяр” гэжээ.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө