Их гүрнүүд коронавирусийн вакциныг 12-18 сарын дараа бэлэн болно хэмээн мэдэгдэж байна

Их гүрнүүд коронавирусийн вакциныг 12-18 сарын дараа бэлэн болно хэмээн мэдэгдэж байна

Дэлхийн олон улс орон коронавирусийн цар тахлыг дарахын тулд вакцин бүтээхээр шаргуу ажиллахын сацуу техник технологиороо өрсөлдөж байна.

Одоогоор халдвар гарсан 200 гаруй орноос хамгийн их тохиолдол бүртгэгдсэн АНУ коронавирусийн вакциныг бэлэн болгоход жил эсвэл жил, хагасын дараа хугацаа шаардагдана гэж Хойд Каролинагийн их сургуулийн профессор Александр Кабанов "Россия-24" телевийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгджээ. Түүнчлэн өчигдөр /2020.04.01/ ОХУ өөрийн оронд боловсруулж буй вакциныг 2021 оны эхээр практик дээр туршин, бэлэн болно гэж мэдэгдсэн.

АНУ-ын вакцины бүтээх ажлыг удирдаж буй профессор Александр Кабанов "Вакцин эрт гарган авах тусмаа илүү сайн, гэвч бодит байдал дээр 12-18 сарын дараа бэлэн болохоор байна” гэж  мэдээлсэн байна.

Түүнчлэн ОХУ-ын "Вектор" шинжлэх ухааны төвд гарган авсан коронавирусийн вакцины клиникийн өмнөх туршилтыг зургадугаар сарын 22-ноос өмнө, харин сайн дураар оролцох 60 хүн дээр хийх эмнэлзүйн туршилт зургадугаар сарын 29-нд эхэлнэ гэж тус улсын шадар сайд Татьяна Голикова лхагва гарагт мэдээлсэн байна.

Сүүлийн 20-иод хоногт Европ болон АНУ-д халдварын тархалт нэн хурдацтай нэмэгдэж нийт халдварын тохиолдлын 54% Европт, 19,5% нь Хойд Америкт бүртгэгдсэн байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард халдварын голомт болж байсан байсан БНХАУ Өмнөд Солонгос, Япон улсад халдварын тохиолдын тоо аажим буурч, тогтворжсоор байгаа. Гэсэн ч халдвар ид идэвхжиж буй АНУ тэргүүтэй орнуудыг адилаар вакцин бүтээх ажилд ханцуй шамлан ороод байна. Өнгөрсөн сард БНХАУ коронавирусийн эсрэг вакциныг анх удаа хүн дээр туршсан. Өмнөд Солонгос улс одоогоор хүн дээр туршиж эхлээгүй ч судалгаа лабораторын ажил ахицтай байгааг орон нутгийн хэвлэлүүд бичсээр байна. Ямартай ч техник технологи, анагаахын салбар нь өндөр хөгжсөн эдгээр орон халдварын эсрэг вакциныг бэлэн болгон, практикт нэвтрүүлэхэд дор хаяж нэг жилийн хугацаа шаардагдана хэмээн мэдэгдэж байна.

 




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

10 цагийн өмнө

Шуурхай мэдээ