Манай улстай хиллэдэг ОХУ-ын нутгуудад коронавирусийн 45 тохиолдол бүртгэгджээ

Манай улстай хиллэдэг ОХУ-ын нутгуудад коронавирусийн 45 тохиолдол бүртгэгджээ

БНХАУ-д коронавирусийн халдвар албан ёсоор бүртгэгдсэнээс хойш 95 хоног өнгөрч, өнөөдөр /2020.04.03/ дэлхий даяар халдвар авсан хүний тоо нэг саяд хүрлээ. Өнгөрсөн нэг, хоёрдугаар сард БНХАУ, Япон, БНСУ-д халдвар хурдацтай тархаж байсан бол гуравдугаар сар гарсаар АНУ, Итали, Испани тэргүүтэй Европын орнуудыг сандаргаж эхэллээ.

Манай урд хөршид халдвар намжих төлөвт орсон ч, хойд хөршид халдварын тархалт нэмэгдэн, 3548-д хүрээд байна. Үүний дотор манай улстай хил залгадаг, Буриадад 33 тохиолдол, Эрхүүд долоо, Алтайн хязгаарт дөрөв, Забайкалскийн хязгаарт нэг тохиолдол бүртгэгджээ.

Ийнхүү манай хил залгаа газар ОХУ-ын нутагт халдварын 45 тохиолдол бүртгэгдсэн тул хойд хилийн боомтууд дээр илүү их анхаарал тавих, халдварын оргил үеийг өнгөртөл хилээр зорчигч нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авах, иргэд анхаарал болгоомжоо сулруулахгүй байх нь чухал юм.

Дашрамд дуулгахад, ОХУ-д энэ долоон хоногийг амралтын өдөр болгосон ч, халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан амралтын хугацааг энэ сарын 30-ныг хүртэл сунган, иргэдэд цалинтай чөлөө өгөхөөр болжээ.