Хятадын Шэньжэнь муур, нохойн мах идэхийг хориглосон анхны хот боллоо

Хятадын Шэньжэнь муур, нохойн мах идэхийг хориглосон анхны хот боллоо

Өнгөрсөн хоёрдугаар сард коронавирусийн дэгдэлтийн улмаас Хятад улс зэрлэг амьтдыг хүнсэнд хэрэглэхийг хориглосон хууль баталсан. Гэсэн ч үүнд муур, нохой багтаагүй байсан юм.

Харин Хятадын зүүн өмнөд хэсэгт орших Шэньжэнь нь муур, нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглосон нь тус улсын анхны хот боллоо. Тавдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчлэх шинэ журмын дагуу гэрийн тэжээвэр амьтныг хүнсэнд хэрэглэх нь  хууль бус үйлдэлд тооцогдох юм.

"Хэрэв үүнийг зөрчвөл амьтдын үнийн дүнг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулна" хэмээн хуулиандаа тусгасан байна. Харин гахай, үхэр, хонь, илжиг, туулай, тахиа, нугас, галуу, тагтаа, бөднө шувуу, түүнчлэн бусад хууль тогтоомжоор хориглоогүй усны амьтдыг хүнсэндээ хэрэглэж болох аж.

Эх сурвалж: BBC

М.Тэргэл