Халдвар авсан цэргүүдээ аврахыг хүссэн АНУ-ын хөлгийн ахмадыг ажлаас нь халжээ

Халдвар авсан цэргүүдээ аврахыг хүссэн АНУ-ын хөлгийн ахмадыг ажлаас нь халжээ

АНУ-ын “USS Theodore Roosevelt” тэнгисийн флотын нисэх онгоц тээвэрлэгч хөлөг дээр коронавирусийн халдвар гарч, 100 гаруй хүн өвчилсөн тухай бид мэдээлж байсан. Одоогоор усан онгоцод 4700 гаруй хүн тусгаарлагдсан бөгөөд 1300 хүнд шинжилгээ хийхэд 93 тохиолдол илэрсэн байна. Иймээс хөлгийг Гуам арлын боомтод зогсоон, халдвар авсан усан цэргүүдийг эрэгт шилжүүлж, тусгаарлах, эмчлэх ажлыг эхлүүлээд байна.

Халдвар авсан хүний тоо цаашдаа нэмэгдэж болзошгүй аюулд орсон тул хөлгийн ахмад Брэтт Крозер АНУ-ын тэнгисийн флотын захиргаанд нөхцөл байдлыг тайлбарлаж, усан цэргүүдээ аврахыг хүссэн захидал бичин флотын удирдалагад илгээжээ.

Харин захидлыг хүлээн авсны дараа АНУ-ын тэнгисийн флотын удирдлага хөлгийн ахмад түүнийг албан тушаалаас нь чөлөөлж байгааг мэдэгдсэн байна.

Түүнийг Захидлынхаа нууцлалыг хангаж чадаагүй, олон нийтэд ил болгосон” хэмээн буруутгаж ажлаас халах шийдвэр гаргажээ. Ахмадын бичсэн захидал армийн дотоод сүлжээнээс алдагдаж, олон нийтэд ил болсон нь “нийгэмд шаардлагагүй цочрол, түгшүүр үүсгэсэн” хэмээн тэд тайлбар бичигтээ өгүүлжээ.

Дөрвөн хуудас захидалдаа тэрээр тус хөлгийн 4800 гаруй усан цэргийн амийг аврахын тулд шийдвэртэй алхам хийж, урьдчилан сэргийлэх, яаралтай арга хэмжээ авахыг флотын захиргаанд хүссэн байна.

Цэргүүдийн ар гэрийнхэн нь “Пентагон өөрийн тэнгисийн хөлгүүдийн бие бүрэлдэхүүнийг халдварт өвчнөөс хамгаалж чадаж байгаа эсэхэд эргэлзэн цахим сүлжээнд нэлээдгүй шүүмжилж байна.

Эх сурвалж:Wallstreetjournal