Японы Засгийн газар орлого нь буурсан иргэддээ дэмжлэг үзүүлнэ

Японы Засгийн газар орлого нь буурсан иргэддээ дэмжлэг үзүүлнэ

Японы Засгийн газар коронавирусийн цар тахлын улмаас орлого нь буурсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна хэмээн “Yomiuri” сонинд мэдээлжээ.

Иргэдэд 200 мянган иен (1.85 мянган доллар) хуваарилахаар тусган орлого багатай, эсвэл вирусийн улмаас орлого нь буурсан иргэдэд олгох аж. Японы Засгийн газар ирэх долоо хоногт шинэ төлөвлөгөөнийхөө заалтуудыг батлахыг зорьж байгаа бөгөөд төсөвт хийх тодотголыг тавдугаар сар гэхэд батлах төлөвтэй байна.

Японы эрх баригчид өмнө нь коронавирусийн цар тахлын нөхцөлд компаниудад дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг их наяд иений багц арга хэмжээг баталсан. Үүнээс гадна, тус улсын Төв банк энэхүү арга хэмжээтэй холбогдуулан мөнгөний бодлогоо зөөлрүүлж буйгаа мэдэгджээ.