Доналд Трамп: ОХУ-ын тусламжаар бид олон хүний амийг аварч чадна

Доналд Трамп: ОХУ-ын тусламжаар бид олон хүний амийг аварч чадна

ОХУ АНУ-д халдварын эсрэг тэмцэхэд зориулж эм, эмнэлгийн хэрэгсэл бүхий тусламжийг энэ сарын 1-нд байлдааны ачаа тээврийн АН-124 онгоцоор илгээсэн билээ. Тусламжийг хүлээн авсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өндрөөр үнэлэн, талархсанаа илэрхийлсэн байна.

Тэрээр “Энэ бол хоёр улсын харилцаанд нлөөлөх сайны дохио юм. Бид өнөөдөр сайн чанарын маш их эмнэлгийн хэрэгсэл хүлээж авлаа. Энэхүү тусламж олон хүний амийг аварна” гэжээ.

Тусламжийн бараа илгээх асуудлыг хоёр улсын Ерөнхийлөгч утсаар хэлэлцэн шийдсэн юм.