Криштиану Роналду нэг тэрбум ам.долларын орлого олсон анхны хөлбөмбөгчин болжээ

Криштиану Роналду нэг тэрбум ам.долларын орлого олсон анхны хөлбөмбөгчин болжээ

Италийн "Ювентус" клубийн португал довтлогч Криштиану Роналду карьерынхаа туршид нэг тэрбум ам.долларын орлого олсон анхны хөлбөмбөгчин болж байгааг “Business Insider” сэтгүүлийн мэдээллээс иш татан бичжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Роналду “CR7” брэндийнхээ тусламжтайгаар өнгөрсөн онд 100 сая ам.долларын орлого олжээ. Коронавирусийн халдвар тархсаны улмаас түүний цалин буурсан хэдий ч 2019/20 улирлын эцэст карьерынхаа туршид олсон нийт орлого нь нэг тэрбум ам.доллар давах төлөвтэй байгаа аж.

Харин дэлхийн тамирчдаас Роналду гольфчин Тайгер Вүүдс, боксчин Флойд Мэйуэзерийн дараа ийм хэмжээний орлого олсон гурав дахь тамирчин болж байна. “Business Insider” сэтгүүлд мэдээлснээр, 2020 онд орлогынх нь хэмжээ нэг тэрбум ам.долларт хүрэх бас нэг тамирчин бол Швейцарын теннисчин Рожер Федерер аж. Тэрбээр ийм хэмжээний орлого олсон анхны теннисчин болох юм.

 




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө