Корона шар айраг үйлдвэрлэлээ зогсоожээ

Корона шар айраг үйлдвэрлэлээ зогсоожээ

Коронавирусийн халдварын тахлын улмаас Мексик улсад Корона шар айрагны үйлдвэрлэл түр зогссон байна.

Энэ долоо хоногт Мексикийн засгийн газар вирусийн тархалтыг зогсоох зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн салбарт зайлшгүй шаардлагатай бус компануудын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл түр зогсоохоо мэдэгдсэн.

Шар айраг үйлдвэрлэдэг "Grupo Modelo" компани твиттер хуудсандаа Мексикийн засгийн газар чухал бус бизнесүүдийг хаасан тул шар айрагны үйлдвэрлэл, сурталчилгаагаа зогсоосон гэж мэдэгджээ.  Коронавирусийн тархалт дэгдсэнээс хойш тус шар айрагны борлуулалт буурсан байна.