ВИДЕО: Иргэд амарч байгаа энэ өдрүүдэд “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-г буулгаж эхэлжээ

ВИДЕО: Иргэд амарч байгаа энэ өдрүүдэд “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-г буулгаж эхэлжээ

Нийслэлийн төсвийн 3,2 тэрбум төгрөгөөр Сүхбаатарын талбайн урд байрлах “Хонхтой цэцэрлэг хүрээлэн”-гийн мод болон бусад зүйлийг буулгаж, оронд нь усанд оргилуур барих гэж байгааг энэ долоо хоногт иргэд мэдсэн гэхэд болно. 

Учир нь 2020 оны Нийслэлийн төсвийг батлахдаа НИТХ-аар тодорхой зориулалт байхгүй 40 гаруй тэрбум төгрөгийг баталсан байгаа юм. Ингээд тус баталсан хөрөнгөөс 3,2 тэрбум төгрөгийг гаргаж “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-г буулгаж оронд нь усан оргилуур барихаар болсон нь энэ ажээ. 

Харин тус ажил иргэдийн нэлээдгүй эсэргүүцэлтэй тулгараад байна. Учир нь иргэд энэ их мөнгөөр зуны гуравхан сар ажиллах усан оргилуур барихын оронд гэр хороололд ногоон байгууламж барьж, тохижуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Тэгвэл иргэдийн амарч байх амралтын энэ өдрүүдэд төв талбайн урд байрлах “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-ийн орчмын тохижилтыг буулгаж, мод, бутыг нь шилжүүлэн, зөөвөрлөж эхэлжээ. 

Хонхтой цэцэрлэгт хүрээлэн

Хонхтой цэцэрлэгт хүрээлэн




Өнөөдөр морь өдөр

18 цагийн өмнө