Коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон дуучин Пинк болон түүний хүү эдгэрчээ

Коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон дуучин Пинк болон түүний хүү эдгэрчээ

Дуучин Пинк болон түүний гурван настай хүү Жеймсон коронавирусийн халдвар авсан гэдгээ зарлаад байсан билээ. Тэгвэл тэд эдгэн, эмнэлгээс гарсан тухай өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Дуучин Пинк “Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд бид гэр бүлээрээ тусгаарлагдан, эмчийн зааврын дагуу эмчилгээг хийлгэсэн. Харин хэд хоногийн өмнө дахин шинжилгээ өгтөл сөрөг гарч, бид хоёр эдгэсэн байна.

Манай улсын засгийн газрын шинжилгээг илүү хүртээмжтэй болгож чадаагүй нь харамсалтай. Энэ өвчин маш ноцтой бөгөөд бодит зүйл. Хөгшин залуу, эрүүл өвчтэй, баян ядуу ялгаагүй хэн ч өвдөж болно. Хүүхэд, гэр бүл, дотны хүмүүсээ, нийгмийг нийтээр нь хамгаалахын тулд шинжилгээг үнэ төлбөргүй, илүү өргөн хүртээмжтэй болгох хэрэгтэй байна.

Эрүүл мэндийн салбарын бүх мэргэжилтэн, хайртай хүмүүсээ хамгаалахын төлөө маш их хичээж байгаа бүгдэд нь баярлалаа. Та нар бидний баатрууд юм шүү! Дараагийн хоёр долоо хоног бол бидний хувьд маш өндөр хариуцлагатай үе. Тиймээс гэртээ л байгаарай” хэмээн бичжээ.

Мөн тэрээр халдварын тэргүүн эгнээнд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудыг дэмжих зорилгоор хувиасаа болон ээж Жуди Мурын нэрийн өмнөөс түүний 18 жил тасралтгүй ажилласан Филадельфи дахь сүмийн их сургуулийн эмнэлгийн яаралтай тусламжийн санд 500 мянган ам.доллар хандивласан талаараа мэдээлжээ.  Мөн Лос Анжелес хотын захирагчийн Онцгой байдлын “COVID-19 Хямралын сан”-д 500 мянган ам.доллар тус тус хандивлаж байна.

Эх сурвалж: CBC




Өнөөдөр гахай өдөр

13 минутын өмнө

“BONUS BOOST” BSB-д

15 цагийн өмнө