ФОТО: Хөл хорио тогтоосон орнуудад зэрлэг амьтад олноор үзэгдэх болжээ

ФОТО: Хөл хорио тогтоосон орнуудад зэрлэг амьтад олноор үзэгдэх болжээ

БНХАУ-д коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш 93 хоног өнгөрлөө. Энэ хугацаанд дэлхийн 206 оронд халдвар тархаж, олон оронд хөл хорионы дэглэм тогтоогоод буй. Тэгвэл хөл хорио тогтоосны улмаас хэдэн арван жил болж байгаагүй үйл явдлууд тохион, байгаль, экологийн системд өөрчлөлт орж эхэлжээ.

Тухайлбал агаарын бохирдлоороо Хятадын хотуудаас “тэргүүн” эгнээнд жагсдаг байсан Ухань хот 76 хоногийн хөл хорионы хугацаанд агаарын бохирдол нь буурч, хүлэмжийн хий нь мэдэгдэхүйц багассанг судалгааны байгууллагууд баталсан. Италид тогтоосон хөл хорионы улмаас хэдэн арван жил цэвэршээгүй гол мөрнүүдийн ус, цэнгэг болж эхэлсэн.

Мөн Япон, Тайландын хотуудад зэрлэг амьтад гудамжаар эрх чөлөөтэй явах болжээ. Тодруулбал, Японы “Нара” цэцэрлэгт хүрээлэнд амьдардаг бугууд хоол хайн, зарим нь хүний хөл багассан тул “эрх чөлөөгөө” эдлэн энд тэндгүй харагдах болж. Түүнчлэн Америкийн зарим мужуудад зэрлэг гахайнууд үзэгдэж, гудамжаар “тэнүүчлэх” болжээ. Энэ талаарх сонирхолтой зургуудыг та бүхэнд хүргэе.