Коронавирусийн халдвараар нас барсан иргэдийн цогцсыг арал дээр булж байна

Коронавирусийн халдвараар нас барсан иргэдийн цогцсыг арал дээр булж байна

Нью-Йорк хотын зүүн хойно орших Харт арал дээр коронавирусийн халдвараар нас барсан иргэдийг цогцсыг булж эхэлжээ. Хотын захиргаанаас олон хүн халдвараар нас барж байгаа энэ үед үүнээс өөр арга байхгүй хэмээн мэдэгдсэн байна.

Хотын дарга Билл де Блазио энэ долоо хоногийн эхээр Харт арал дээр тахлын халдварын улмаас нас барсан хүмүүсийг түр оршуулах талаар мэдэгдсэн ч баттай шийдвэрийг хэлээгүй тул эргэлзээтэй байсан ч юм.

Мөн арал дээр цаашдаа ч нас барагсдын цогцсыг түр хадгалана хэмээн мэдэгдлээ.