“Бөртэ чоно 2025” наадмын шилдгийн шилдэг тамирчнаар МУГТ Т.Тулга тодорчээ

“Бөртэ чоно 2025” наадмын шилдгийн шилдэг тамирчнаар МУГТ Т.Тулга тодорчээ

Спортын салбарын оны шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно-2025” тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.

Наадмын шилжин явах цом буюу “Бөртэ чоно-2025” шилдгийн шилдэг тамирчнаар гавьяат тамирчин Т.Тулга шалгарлаа. Тэрээр чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн амжилтаараа энэ шагналыг хүртжээ. Мөн эрэгтэй шилдэг тамирчнаар боксын ДАШТ-ий мөнгөн медальт А.Баттулга, жүдо бөхийнй ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк нар шалгарлаа. Эмэгтэй тамирчдаас боксын ДАШТ-ий хүрэл медальт Л.Алтанцэцэг, жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Ганхайч болон чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон нар “Бөртэ чоно 2025”-ын эзэн боллоо. Мөн оны шилдэг багаар сагсан бөмбөгийн 3х3 эмэгтэйчүүдийн шигшээ баг шалгарсан. Монгол Улсад болсон 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн амжилтаараа шигшээ баг хамгийн өндөр саналыг авчээ.  “Бөртэ чоно-2025" наадмын шилдэг залуу тамирчнаар жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар, шилдэг зүтгэлтэнээр гэрэл зурагчин Д.Нямбилэг нар шалгарлаа. 2025 оны онцлох амжилт шагналыг “Physical Asia” багийн хамт хүртлээ.




Өнөөдөр луу өдөр

20 цагийн өмнө