ФОТО: “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-ийн моднуудыг сугалж эхэлжээ

ФОТО: “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-ийн моднуудыг сугалж эхэлжээ

Нийслэлд төрийн ордны урд байрлах “Хонхтой цэцэрлэг хүрээлэн”-ийн моднуудыг сугалж эхэлсэн байна. Тус талбайд Нийслэлийн 2020 оны төсвөөс 3,2 тэрбум төгрөг гаргаж, усан оргилуур барина гэж мэдэгдэж буй.

Харин энэхүү шийдвэрийг иргэд ихээхэн эсэргүүцэж байгаа юм. Учир нь зуны гурван сар ажиллах усан оргилуурын оронд гэр хорооллыг тохижуулах нь зөв гэж тэд үзэж байгаа юм.

Мөн тэд цар тахлын улмаас манай эдийн засаг хүндэрч байгаа энэ үед, зайлшгүй шийдэх шаардлагатай өөр олон асуудлууд байхад, олон жил ургасан моднуудыг устгаж, талбайн урд хэсгийг 3.2 тэрбум төгрөгөөр дахин тохижуулах гэж байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.

Хонхтой цэцэрлэгт хүрээлэн

Хонхтой цэцэрлэгт хүрээлэн

Хонхтой цэцэрлэгт хүрээлэн