Хаврын хавсаргад загварлаг харагдахад туслах хувцаслалтууд

Хаврын хавсаргад загварлаг харагдахад туслах хувцаслалтууд

Урин дулаан цаг ирж хүмүүс өөрсдийн дотоод мэдрэмжээ хувцаслалтаараа илэрхийлдэг. Хавар бол хамгийн загварлаг улирал билээ. Тэгвэл Монголын эрс тэрс уур амьсгалтай нөхцөлд хувцаслалтаа тохируулан өмсөх хүндхэн даваатай хүн бүр тулгардаг. Хавар болоод нар буцах үед илүү гэгээлэг, цайвар өнгө загварын хэв маягийг тодорхойлох болно. Өглөө нь даарч өдөр нь нар шарж гэнэтхэн шороо шуурдаг өдрүүдэд загварлаг харагдахад тань туслах энэ хаврын трэнд хувцаснуудыг танилцуулж байна

Пальто

Пальто бол дулаахан мэдрэмж төрүүлэх  илэрхийлэмжтэй хувцас юм. Зөөлөн, гэгээлэг бөгөөд өмнө нь тренд болж байгаагүй өнгийг хослуулснаар илүү эрч хүчтэй, өөдрөг байдлыг бий болгож чадах юм. Сүүлийн үед заавал размер тохируулах шаардлагагүй ‘Oversize’ мэт харагддаг стильтэй Пальто тренд болж байгаа юм. Тиймээс

Цув

Хаврын олон ааштай энэ цаг агаарт нимгэн цув өмсөөд зузаан хувцаснаасаа салж хөнгөн мэдрэмжийг мэдрээд явхад  хамгийн тохиромжтой улирал юм.

Өмд

Том загвар зохион бүтээгчдийн зөвлөж байгаагаар эмэгтэй хүн болгон энэ хаврын улиралд өргөн өмднөөс дор хаяж нэгийг авч өмсөх ёстой гэж зөвлөж байгаа юм. Та өөрийн биед тохирсон өргөн болон

Хүзүүний алчуур

Өөрийн хувцсандаа ганц хоёр чамин зүйлийг нэмсэнээр илүү загварлаг харагддаг байна. Түүний нэг бол хүзүүний алчуур юм. Хүзүүний алчуур бол маш олон байдлаар хэрэглэгддэг аксесуар юм. Толгойн чимэглэл, зангиа эсвэл өвөрмөц маягийн бугуйвч болгон ашиглаж болдог. Тод өнгийн торгон болон хээтэй урт богино хүзүүний алчуурыг өөрийн хувцсандаа тохируулан зүүснээр дэгжин хэв маягийг илэрхийлэх юм.

Цэвэрхэн боодол

Эмэгтэй хүний царайны хамгийн зөв төрхийг харуулсан үсний засалт бол цэвэрхэн боолт юм. Магадгүй хаврын салхитай энэ улиралд цэвэрхэн боолт таныг илүү эмх цэгцтэй, цэмцгэр харагдуулах сонголт байх болно.

Шингэн чолк

Охид бүсгүйчүүдийн сүүлийн үеийн үсний чиг хандлага бол мэдээж шингэн чолк юм. Гадаад төрхөө огцом өөрчлөхөөс эмээж байгаа гэхдээ өөрөө өөртөө багахан өөрчлөлт хиймээр санагдаж байгаа бол өөрийнхөө нүүрэнд тохирсон далий болон өтгөн, шингэн, богино, долгионт, голоороо хуваагддаг чёлкийг сонгож үсний засалтаа өөрчлөөд үзээрэй.

Үсний сор

Урин дулаан болж зузаан ноосон хувцаснаасаа салж байгаа үед зөөлөн дулаан өнгөнүүд ноёрхож эхэлдэг тул үсний будалт ч бас өөрчлөлтийг таниас шаарддаг.  Үсний хэсэг газруудыг цайруулан буддаг, сор тавьдаг нарийн аргачлалууд ямар ч үед загварлаг сонголт байж чаддаг. Харин энэ хаврийн үсний сор бол өнгөлөг бөгөөд нүүрний урд хэсгээр жижиг сороор будах нь загварлаг бөгөөд шинэлэг харагдаж чадах юм.




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө