"Хурд" хамтлаг Хангарди одон хүртжээ

"Хурд" хамтлаг Хангарди одон хүртжээ

“Хурд” хамтлаг өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Буцааж нэхэхгүй хайр” тоглолтоо онлайн орчинд зохион байгуулж, хандивын аян өрнүүлэн шууд тоглолтоос олсон орлогоо Улсын онцгой комисст хандивласан билээ.

Тоглолт нийт гурван цаг 30 минут үргэлжилсэн бөгөөд нэгэн зэрэг 503 мянган хүн үзэж, 246 сая төгрөгийн хандив цугласан юм.

Тэгвэл цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан хандивын аян өрнүүлсэнд Нийслэлийн иргэдийн хурлаас талархал илэрхийлэн  “Хурд” хамтлагт Хангарди одон гардуулан өгчээ.