"Том Жерри" хүүхэлдэйн киноны найруулагч Жин Дейч 95 насандаа таалал төгсчээ

"Том Жерри" хүүхэлдэйн киноны найруулагч Жин Дейч 95 насандаа таалал төгсчээ

1924 оны наймдугаар сарын 8-нд АНУ-ын Чикаго хотод төрсөн уран бүтээлч Жин Дейч 95 насандаа Чехийн Праг хот дахь гэртээ таалал төгслөө.

Тэрбээр 1940-1950 оны үед карьерээ эрчтэйгээр эхлүүлж, 1958 онд "Sidney's Family Tree" хүүхэлдэйн киногоороо Академийн шагналд нэр дэвшиж байв.

Мөн 1961 онд хийсэн "Munro" богино хэмжээний анимейшн нь Оскар хүртэж байлаа.

Дараа нь дэлхийн сая сая хүүхдүүдийн бага насыг бүтээлцсэн "Popeye", "Tom & Jerry" зэрэг анимейшнд оролцон, зарим ангиудыг найруулж байсан юм.




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө