Эверестийн оргил 5G сүлжээнд хамрагдана

Эверестийн оргил 5G сүлжээнд хамрагдана

Жүншинь агентлагийн мэдээ: 20-нд Хятадын хөдөлгөөнт холбооны Төвд дэх салбар компаний мэдэгдснээр, 4-р сарын 19-нд уг компани далайн түвшнээс 5300 метр өндөрт өргөгдсөн Эверестийн оргилд бааз байгуулах болон далайн түвшнээс 5800 метр өндөрт өргөгдсөн шилжилтийн баазад 5G-гийн 3 суурь станц байгуулах ажлыг дуусгасан байна.

Уг компаний төлөвлөгөөний дагуу, 4-р сарын 25-наас өмнө далайн түвшнээс 6500 метр өндөрт өргөгдсөн мацалтын баазад 5G-гийн 2 суурь станц байгуулан бүх цэгүүдийн бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж, бүх дэлхий дээр далайн түвшнээс хамгийн өндөрт өргөгдсөн 5G-гийн суурь станц болгох юм байна. Тухайн үед, 5G сүлжээ Эверестийн оргилын хойд уулс хийгээд хамгийн өндөр хэсгүүдийг хамрах болно.

Эверестийн оргил бол Гималайн нуруудын гол оргил байж, мөн ч дэлхий дээр далайн түвшнээс хамгийн өндөрт өргөгдсөн оргил юм, тэр нь Хятад болон Балбын хил дээр оршиж, хойд хэсэг нь Хятадын Төвдийн Тингри сяний нутагт байдаг.

Дурдууштай нь гэвэл, 5G сүлжээний дэд бүтцийг амжилттай байгуулахын төлөө, гүйцэтгэгч компани барилгачдаа уул авирихад сургаж, барилгын ажлын урагштай, аюулгүй байдлыг баталгаажуулсан байна. Түүнчлэн барилгын явцад амьдрах хэсгийг нэгдэлтэй байгуулж, амьдрал болон барилгын хог хаягдлыг төвлөрүүлэн зохицуулж байгаа ажээ.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө