С.Цогтсайхан агсны охин Ц.Сантаа: С.Жавхлан гишүүн "Хонхны дууг" зөвшөөрөлгүй дууллаа

С.Цогтсайхан агсны охин Ц.Сантаа: С.Жавхлан гишүүн "Хонхны дууг" зөвшөөрөлгүй дууллаа

Ардчиллын дууч хэмээгддэг “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны зохиосон "Хонхны дуу"-нд төрийн соёрхол хүртээсэн цаг саяхан. Уг дуу нь ардчилалын үйл хэргийг үргэлж тодотгож байдаг билээ.

Сүүлийн үед УИХ-ын гишүүн С.Жавхлан тус дууг хэд, хэдэн арга хэмжээнд дуулсан. Тэгвэл түүний уг үйлдэлд С.Цогтсайхан агсны охид, дууны өв залгамжлагч болох Ц.Сантаа дургүйцлээ илэрхийлсэн байна.

Учир нь С.Жавхлан нь уг дууг дуулахдаа өв залгамжлагчдад мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй, Оюуны өмчийн тухай хуулийн зөрчсөн байж болзошгүй байна.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Хонхны дуу бол нийтийн өмч биш. Өв залгамжлалаар дүү бид албан ёсны өмчлөгчид болсон. С.Жавхлан дуулж, зөвшөөрөл аваагүй, бидэнтэй холбогдоогүй. Нэгдэх өдөр Оюуны өмчийн газар очихдоо УИХ-ын гишүүн Оюуны өмчийн хулгай хийснийг нь мэдэгдье. Ийм хүмүүст ямар арга хэмжээ авдагийг нь асууж, ажлаа хэр хийдгийг нь харая. Надад их томорцгоогоод байсан...(өөрөө уран бүтээлч, дээрээс нь УИХ-ын гишүүн хүн хүртэл ийм этикгүй байх ямар ёс зүйгүй юм бэ?" хэмээн бичжээ. Ямартай ч дууны өв залгамжлагчид УИХ-ын гишүүн С.Жавхлантай оюуны өмчийн маргаан үүсгэх нь.