Ардчилсан намын 4:11 мэдээллийн цагаараа мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "Нийслэл хотод тулгамдсан хоёр гол асуудал байгаа. Утаа, түгжрэл. Утааны асуудал дулааны улиралд хүмүүсийн анхаарлыг төдийлөн татдаггүй хэдий ч ирэх онд бид мөн адил БНХАУ -аас түлш авч өвөлжих дүр зураг харагдаад байгаа. Манай улс маш их нүүрсний нөөцтэй. Гэтэл шатаад, үнс болоод дуусах нүүрсэнд 300 тэрбумыг зарцуулсан. Ирэх жил бас ийм зүйлд мөнгө зарцуулаад суух нь маш хариуцлагагүй асуудал. МАН тасралтгүй 10 гаруй жил засаглах хугацаандаа энэ асуудлын шийдлийг гаргаж чадсангүй. МАН утааг бууруулах шийдлийг боловсруулахгүйгээр, утааг мөнгө идэх арга шийдэл болгоод байгаа нь буруу шийдэл болоод байгаа юм. Үүнтэй холбоотойгоор АН-ын бодлогын зөвлөл утаанаас салах шийдлүүдийг бодит утгаар нь тооцоолж ажиллаж байгаа" гэлээ.
ВИДЕО: