"Бизнесийн эрх чөлөөний тухай" хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжлээ

"Бизнесийн эрх чөлөөний тухай" хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд зарим хуулийн төслийг хэлэлцэхтэй холбоотой санал хураалтуудыг явууллаа.

Засгийн газраас "Бизнесийн эрх чөлөөний тухай" хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өчигдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан уг хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ. Ингэснээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг холбогдох байнгын хорооноос боловсруулсны дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм.