УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд зарим хуулийн төслийг хэлэлцэхтэй холбоотой санал хураалтуудыг явууллаа.
Чуулганаар О.Амгаланбаатарын “Нэг эрийн гурван наадам” хуулийн төсөлд санал хураалт явуулахад оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг холбогдох байнгын хорооноос боловсруулсны дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм.