Ши Жиньпин ирэх долоо хоногт Умард Солонгост айлчилна

Ши Жиньпин ирэх долоо хоногт Умард Солонгост айлчилна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ким Жон Уны урилгаар Умард Солонгост айлчлахаар болжээ. Түүний айлчлал ирэх долоо хоногт буюу зургаадугаар сарын 8-9-ний өдрүүдэд болох аж. 

Ши хамгийн сүүлд 2019 онд буюу долоон жилийн өмнө Умард Солонгост айлчлал хийж байв. 

БНХАУ нь Умард Солонгосын эдийн засаг болон улс төрийн гол хамтрагчийн нэг. Хоёр улс 1400 км урт хилээр холбогддог бөгөөд харилцан батлан хамгаалах гэрээтэй.

БНХАУ ийм гэрээг ганцхан улстай хийсэн байдаг нь Умард Солонгос юм. Уг гэрээний дагуу аль нэг тал халдлагад өртвөл нөгөө нь дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

Энэ жилийн хувьд тус гэрээг байгуулсны 65 жилийн ой тохиож байгаа аж. 

Ши Жиньпиний хувьд саяхан АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нарыг эх орондоо хүлээн авч уулзсан. 

Эх сурвалж: ВВС