СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол Төрийн ордонд болно

СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол Төрийн ордонд болно

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг өнөөдөр /2026.06.08/ 14.00 цагт Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд зохион байгуулна. 

Сонгуулийн ерөнхий хороо нь есөн гишүүнтэй байх бөгөөд хоёр нь орон тооны, долоо нь орон тооны бус байх хуулийн зохицуулалттай. Харин СЕХ-ны гишүүдийн тавыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог.