УИХ-ын гишүүн Б.Уянга "Говийн гоёл" адуучдын холбооны үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотойгоор өчигдөр /2026.06.07/ Өмнөговь аймагт ажиллалаа.
ВИДЕО:
Энэ нь түүний тус аймагт ажиллаж буй анхны тохиолдол биш юм. Тодруулбал, өнгөрсөн оны хоёрдугаар сард тэрбээр говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хамт Өмнөговь аймагт ажиллаж, Манлай сумын иргэдтэй уулзаж байв.
Б.Уянга 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтын 10 дугаар байрт бичигдэн парламентын гишүүнээр сонгогдсон. Намын жагсаалтаар сонгогдсон гишүүд тодорхой тойрог хариуцдаггүй ч түүний Өмнөговь аймагт ажиллах давтамж нэмэгдэж байгаа нь улс төрийн хүрээнд анхаарал татаж эхэллээ.
Тэр дундаа Өмнөговь аймаг нь уул уурхай, эдийн засгийн өндөр ач холбогдолтой, улс төрийн өрсөлдөөн идэвхтэй өрнөдөг бүс нутагт тооцогддог. Иймээс геологич мэргэжилтэй Б.Уянга гишүүний тус аймагт идэвхтэй ажиллах болсон нь дараагийн УИХ-ын сонгуулийн тойргоо бэлдэж байна гэсэн таамгийг төрүүлээд байгаа юм.