Г.Дамдинням: Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлт болох “үүсмэл орд”-д нэмэгдсэн АМНАТ-аа төлж чадахгүй бол ААН-үүд больчих хэрэгтэй

Г.Дамдинням: Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлт болох “үүсмэл орд”-д нэмэгдсэн АМНАТ-аа төлж чадахгүй бол ААН-үүд больчих хэрэгтэй

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямаас тодрууллаа. 

Тэрбээр "Ашигт малтмалын хуулийг тэр чигт нь эсэргүүцээд байгаа гэж ойлгохгүй байгаа. Зөвхөн зэсийн АМНАТ-тай холбоотой асуудлыг ярьж байгаа юм байна. Ашигт малтмалын тухай хуульд маш олон давуу талууд орж ирэхээр хийгдсэн. Тэгэхээр нэгхэн асуудлаас болж уг хуулийг болиулах нь учир дутагдалтай байх. Засгийн газар ийм байр суурьтай байна гэдгийг гаргаж тавьж байгаа юм. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Ялангуяа татвар хураамжтай холбоотой бүх шийдвэрийг УИХ гаргана.

Засгийн газар бол хэт өндөр АМНАТ-тай байгаа учраас өөр төслүүд эхэлж өгөхгүй байна гэсэн байр суурьтай байгаа. 

Өөрөөр хэлбэл, нийт 60 орчим мянган ажлын байр бий болох зэсийн 20 төсөл байгаа юм. хайгуул судалгаа нь хийгдээд, хөдлөхөд бэлэн болчихсон. Монгол Улс ганцхан Оюутолгойгоос хамааралтай байх биш, олон төсөлтэй болох ёстой. АМНАТ 21,6 хувь хэвээр байвал 100 хувь төрийн өмчид байгаа Эрдэнэт үйлдвэр маань сөхөрч унана. Нөгөө талд нь Рио Тинтогоос өөр хөрөнгө оруулагч бидэнд байхгүй болно" хэмээн ярилаа. 

ВИДЕО: