Бусдын автомашинд нуугдаж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Д.А нь 2025 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр Замын-Үүдийн авто замын боомтоор Г.Д-тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн түүний эзэмшиж байсан тээврийн хэрэгсэлд нуугдан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн хэрэгт холбогдсон байна. Тухайн хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 (Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх)-т зааснаар, яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.