Филиппинд 7.8 магнитуд хүчтэй газар хөдөлсний улмаас 12 хүн амиа алдаж, 200 гаруй хүн бэртжээ

Филиппинд 7.8 магнитуд хүчтэй газар хөдөлсний улмаас 12 хүн амиа алдаж, 200 гаруй хүн бэртжээ

Филиппиний өмнөд хэсгийн далайн бүсэд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 12 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн гэмтэж бэртжээ. Мөн ойролцоох эргийн бүсүүдэд нэг метр өндөр цунами үүссэн гэж албаны хүмүүс мэдээлэв.

Номхон далайн цунамигаас сэрэмжлүүлэх төвийн мэдээлснээр Минданаогийн өмнөд бүс нутагт газар хөдлөлт болсноос таван цагийн дараа цунамигийн аюул үндсэндээ арилсан байна. Цунамигийн улмаас хохирол учирсан, хүн амь үрэгдсэн талаарх мэдээлэл ирээгүй гэж Филиппиний Галт уул судлал, газар хөдлөлт судлалын хүрээлэнгийн захирал Тересито Баколкол мэдэгджээ.

“Маш хүчтэй газар хөдлөлтийн их хохирол учирлаа. Бидний үзсэн дүрс бичлэгүүд дээр үндэслэхэд зарим барилга байгууламж аль хэдийн нурж, сүйрсэн байна” хэмээн албаны эх сурвалжууд хэллээ.

Тус хүрээлэнгийн мэдээлснээр энэ онд Филиппин улсад болсон хамгийн хүчтэй газар хөдлөлтийн голомт нь далайн 33 километрийн гүнээс эхлэлтэй бөгөөд Сарангани мужийн Маасим хотхоноос баруун өмнө зүгт ойролцоогоор 32 километрийн зайд бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: AP