УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Ашигт малтмалын тухай” хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлт болон “Бизнесийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийг хэлэлцэхээр товлоод байсан юм.
Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрын нэр бүхий сайд нарыг дуудаж уулзаж байгаа тул дээрх хоёр хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлууллаа. Энэ талаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал мэдээлэхдээ, Ерөнхийлөгчийн уулзалт дууссаны дараа “Ашигт малтмалын тухай” болон “Бизнесийн эрх чөлөөний тухай” хуулийн төслүүдийг байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн гэв. Харин яг одоо Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.