Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 26 дугаар хуралдаан 100 хувийн ирцтэйгээр болж, нийслэлийн 2026 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ.
Энэ удаагийн хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт тодотгол оруулах тухай тогтоолын төсөл зэрэг нийт 12 асуудлыг хэлэлцсэн байна. Төсвийн тодотголоор нийслэлийн орлогыг 38 тэрбум 430 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн хөрөнгийн зардлын хэмнэлтээр бий болсон 443 тэрбум төгрөгийг өвөлжилтийн бэлтгэл ажилд зарцуулахаар тусгасан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва дээрх төсвийн тодотголын төслийг өргөн барьсан бөгөөд НИТХ-ын Зөвлөл уг төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус XIII хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжжээ.