УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Засгийн газраас 2026 оны зургаадугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төслийг дагалдуулан нийт 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ. Хуулийн төслийн танилцуулгыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хийж байгаа бөгөөд төслийн үзэл баримтлал, зорилго, хуулийн зохицуулалтын талаар байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгч байна. Эдийн засгийн байнгын хороо төслийг хэлэлцсэний дараа санал хураалт явуулна.
ШУУД ҮЗЭХ: