Чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлууллаа

Чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлууллаа

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг танилцууллаа.

Тэрбээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байсан зарим хуулийн төслийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан талаар мэдээлэв.

Тодруулбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хойшлуулав. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр төслийг хойшлуулах санал гарч, олонхын дэмжлэг авсан тул ийнхүү чуулганы хэлэлцэх асуудлаас хассан байна.