БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И маргааш манай улсад айлчлах бөгөөд энэ онд тус улсын дарга Ши Жиньпин Монголд айлчилж магадгүй байна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И маргааш манай улсад айлчлах бөгөөд энэ онд тус улсын дарга Ши Жиньпин Монголд айлчилж магадгүй байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И маргааш буюу 2026 оны 6 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ гэж манай Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ.

Маргааш /2026.06.13/ айлчлалын албан ёсны хэлэлцээний дүнгээр Хэвлэлийн хурал зохион байгуулагдах ажээ. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-ын Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал нь тус улсын дарга Ши Жиньпины манай улсад хийх айлчлалыг угтсан ажил байж магадгүй гэдгийг зарим албан бус эх сурвалжуудыг таамаглахад хүргэж байна. Учир нь энэ жил БНХАУ-ын дарга Ши Жиньпиныг Монгол Улсад айлчилж магадгүй гэсэн мэдээлэл бий.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө