Монгол Улсад анх удаа Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганыг зохион байгуулна.
Евроази нь хүн төрөлхтний олон мянган жилийн түүх, соёл өвийг хадгалж, хамгаалан ирсэн дэлхийн соёлын харилцаа, солилцооны чухал бүс нутаг. Энэ хоёр тивд орших улс орнуудын музей, соёлын өвийн байгууллагууд нь хүн төрөлхтний соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, судлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд тэргүүлэх үүрэг, байр суурийг эзэлдэг. Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганыг “Евроазийн их солилцоо: ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд “Чингис хаан” үндэсний музейд энэ сарын 15-20-нд зохион байгуулах юм.