Улаанбаатарт бороо орж, 21 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орж, 21 градус дулаан байна

Өнөөдөр /2026.06.14/ төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16...+21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32...+37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +19...+21 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.