Хөлбөмбөгийн ДАШТ-ийг МҮОНРТ-ээр ухрааж үзэх боломжтой болжээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг МҮОНРТ-ээр ухрааж үзэх боломжтой болжээ

Хөлбөмбөгийн ДАШТ эхэлсэнтэй холбогдуулан шууд дамжуулж буй сувгуудын нөхөж үзэх, ухраах үйлчилгээг түр зогсоож буй талаар "Юнивишн"-ээс мэдэгдэл гаргасан нь багагүй шүүмжлэл дагуулж, МҮОНРТ-ээс ч хариу тайлбар хийсэн байдаг. Тэгвэл дээрх асуудлаар тодорхой шийдэлд хүрсэн талаар МҮОНРТ-ийн захирал Г.Гэрэл “Холбогдох байгууллагуудтай харилцан ойлголцсоны дүнд Юнивишн үйлчилгээний хэрэглэгчид Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний МҮОНРТ-ийн эфирийг ухраан үзэх үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэхээр боллоо.

Үзэгчдийн эрх ашиг, олон нийтийн хүртээмжийг нэн тэргүүнд тавьж, үүссэн асуудлыг шуурхай шийдвэрлэж хамтран ажилласан Юнивишн, Скаймедиа компаниудад талархал илэрхийлж байна. Тэмцээнийг дамжуулан үзүүлэхтэй холбоотой гэрээтэй холбоотой үүссэн нөхцөлүүд дээр шат дараатай өөрчлөлт хийгдэхээр холбогдох талууд дахин зөвшилцөх юм. Та бүхэнд Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг тав тухтай, сэтгэл догдлон үзэхийг хүсье” гэж мэдэгдлээ.