АНУ-ын Элчин сайд Р.Буанган "нэг өдөр төрсөн" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Д.Трамп нарт төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлжээ

АНУ-ын Элчин сайд Р.Буанган "нэг өдөр төрсөн" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Д.Трамп нарт төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлжээ

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарт төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ. 

Тэрбээр цахим хуудсандаа “Ардчилсан хоёр улсын Ерөнхийлөгч болох Дональд Трамп, У.Хүрэлсүх нарын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэдний манлайллын дор АНУ, Монгол Улсын харилцаа хамтын ажиллагаа өдөр ирэх тусам бэхжин хөгжиж байна. Ерөнхийлөгч Трамп, Ерөнхийлөгч Хүрэлсүх нартаа төрсөн өдрийн мэнд хүргэе” хэмээн бичсэн байна.