Отгонтэнгэрийн тахилгад зорчих иргэд баталгаагүй замаар явж, шаварт суух тохиолдол нэмэгджээ

Отгонтэнгэрийн тахилгад зорчих иргэд баталгаагүй замаар явж, шаварт суух тохиолдол нэмэгджээ

Отгонтэнгэр уулыг тахих төрийн их ёслол 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдөр болохтой холбогдуулан тус бүс нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна.

Үүнтэй холбоотойгоор Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцохоор зорчиж буй иргэд зам товчилж явахыг оролдсоноос шаварт суусан гэх дуудлага, мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт нэмэгдэн бүртгэгдэж байгаа аж. Иймд иргэдийг цаг хугацаа хэмнэх зорилгоор зам товчлохоос татгалзах, баталгаагүй зам, гармаар зорчихгүй байх, мөн байгаль, цаг уур болон замын нөхцөл байдлыг зөв үнэлэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. Мөн Отгонтэнгэр хайрханы төрийн тахилгын үйл ажиллагааны үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, шаардлагатай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх зорилгоор 89470105 дугаарын тусгай утсыг ажиллуулж байгааг мэдээлэв.