Германчууд Кюрасаогийн шигшээг 7:1 харьцаатай ялснаар, ДАШТ-ий түүхэнд хамгийн олон гоол оруулсан баг боллоо

Германчууд Кюрасаогийн шигшээг 7:1 харьцаатай ялснаар, ДАШТ-ий түүхэнд хамгийн олон гоол оруулсан баг боллоо

2026 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ, Канад, Мексик улсуудад үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээн анх удаа 48 улсын шигшээ багийн оролцоотой болж буйгаараа онцлог юм.

Урьд шөнийн /2026.06.15/ тоглолтонд дөрвөн удаагийн дэлхийн аварга Германы шигшээ баг тэмцээнд анх удаа оролцож буй Кюрасао улсын шигшээ багийн эсрэг эхний тоглолтоо хийж, 7:1-ийн харьцаатай ялалт байгууллаа.

Ингэснээр Германы шигшээ баг ДАШТ-ий түүхэнд хамгийн олон гоол оруулсан үндэстний шигшээ баг болж байгаа юм. 

Сонирхуулахад, Герман улс 2014 оны ДАШТ-ий хагас шигшээд зохион байгуулагч Бразилын шигшээ багийг мөн 7:1-ийн харьцаагаар буулган авч байсан түүхтэй. Харин анхны ДАШТ-дээ оролцож буй Кюрасао улс нь ойролцоогоор 157 мянган хүн амтай бөгөөд энэ удаагийн тэмцээнд өрсөлдөж буй багуудаас хамгийн цөөн хүн амтай улсад тооцогдож байна.