Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) Монгол үндэсний бөхийн өв соёл, уламжлалыг олон улсад таниулах зорилготой баримтат нэвтрүүлэг бэлтгэн ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй албан ёсны сувгуудаараа цацах гэж байна.
Уг нэвтрүүлэгт ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин М.Лхагвагэрэл болон ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга, МУГТ Т.Тулга нарын шилдэг тамирчид оролцож байгаа юм. Баримтат нэвтрүүлгээр Монгол үндэсний бөхийн олон зуун жилийн түүх, өвөрмөц ёс заншил, соёлын өвийг дэлхий дахинд сурталчлан таниулахыг зорьжээ. Тус нэвтрүүлэг нь UWW (United World Wrestling) холбооны 2 сая гаруй дагагчтай албан ёсны сошиал хуудсаар дамжин дэлхий нийтэд хүрэх аж.