Измир хотод тоглогдсон "Ромео ба Жульетта" жүжгийн үеэр тайзан дээр гэнэт гарч ирсэн муур үзэгчдийн анхаарлын жүжигчдээс илүү татжээ

Измир хотод тоглогдсон "Ромео ба Жульетта" жүжгийн үеэр тайзан дээр гэнэт гарч ирсэн муур үзэгчдийн анхаарлын жүжигчдээс илүү татжээ

Туркийн Измир хотод болсон “Ромео ба Жульетта” балетын тоглолтын үеэр тайзан дээр гэнэт гарч ирсэн улбар шар муур үзэгчдийн анхаарлыг татаж, энэхүү бичлэг нь цахим орчинд таржээ.

Энэхүү үйл явдал зургадугаар сарын 10-нд Измир хотын задгай театрт болсон балетын тоглолтын үеэр болсон байна. Жүжгийн хамгийн эмгэнэлт мөч буюу Ромео хор уун нас барж, Жульетта түүний дэргэд гашуудаж буй хэсэгт муур тайзан дээр алхсаар гарч иржээ.

Муур “нас барсан” Ромеон толгойн дэргэд очиж суун үсээр нь оролдон тоглож эхэлсэн байна. Улмаар жүжгийн гунигт уур амьсгал үзэгчдийн инээдээр солигджээ. Гэсэн ч жүжигчид дүрээсээ гаралгүй тоглолтоо үргэлжлүүлсээр байсан аж.