Отгонтэнгэр хайрхны төрийн тахилга Үндэсний сурын харваагаар эхэллээ

Отгонтэнгэр хайрхны төрийн тахилга Үндэсний сурын харваагаар эхэллээ

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутагт байрлах Отгонтэнгэр хайрхны төрийн их тахилга энэ жил тохиож буй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 85-р зарлигаар батлагдсан “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”, “Төрийн тахилгатай уул, хайрхныг тайх төрийн ёслол үйлдэх, хуваарь“-ийг үндэслэн Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол энэ сарын 16, 17-нд болж буй.

Отгонтэнгэр хайрхныг тахих ёслолын арга хэмжээ өнөөдөр /2026.06.16/ Үндэсний сурын харваагаар эхэллээ. Түүнчлэн өнөөдөр шагайн харваа, шашин урлагийн цэнгүүн, гэрэл зургийн үзэсгэлэн, номын нээлт, "Долоон бурхан" оддыг газарт буулгаж тахих ёслол болох юм.