Минжийн хилийн хэсэгт инженерийн бүлэгт үүрэг гүйцэтгэж байгаад төөрсөн хилчинг 48 цагийн дараа эсэн мэнд олжээ.
Тодруулбал, Монгол Оросын хилийг хамтран шалгах ажлын хүрээнд Минжийн хилийн хэсэгт инженерийн бүлэгт үүрэг гүйцэтгэж байсан хилчин төөрсөн тухай мэдээллийг Хил хамгаалах байгууллага хүлээж авмагц эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулжээ. Эрэн хайх ажиллагаанд Хил хамгаалах байгууллага, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцож, төөрсөн алба хаагчийг 48 цагийн дараа эсэн мэнд олсон байна.