“Ноорог” медиагийн бүтээсэн “18 хоног” баримтат кино маргааш нээлтээ хийнэ

“Ноорог” медиагийн бүтээсэн “18 хоног” баримтат кино маргааш нээлтээ хийнэ

Ноорог медиагийн бүтээсэн “18 хоног” баримтат кино албан ёсоор дуусж, үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Тус бүтээлээр 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцыг энгийн таван иргэний өнцгөөс харуулж, тухайн үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдал, иргэдийн оролцоо, сонголт, үзэл бодлыг бодит баримт, амьдралын түүхээр дамжуулан хүргэхийг зорьсон байна.

Кино багийн зүгээс энэхүү бүтээлийг хийхэд сэтгэл зүрх, хөрөнгө санхүү, мэдлэг ур чадвараараа дэмжсэн нийт хандивлагчид, мөн киног буцаан авах үйл явцад дэмжлэг үзүүлсэн хуульчид, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон дуу хоолойгоо нэгтгэн дэмжсэн бүх хүнд талархал илэрхийлжээ. Мөн баримтат маргаашнаас /2026.06.18/ эхлэн SKYmedia, MoTV, VOO болон бусад IPTV-ээс хүлээн авч үзэх боломжтой юм.