Ардчилсан нам ээлжит 4:11 мэдээллийн хөтөлбөрөө хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүжин Цэцийн тухай болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийг танилцууллаа.
Тэрбээр "2024-2028 оны хөтөлбөр батлагдаад хоёр жил болж байна. Үүнд, иргэний үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэх эрх мэдэл хуваарилалтын хяналт тэнцлийг хангуулах чиглэлээр ҮХЦ-ийн бүрэн эрхийг тодотгоно гэсэн зорилт тавигдсан Батлагдаад хоёр жил болж байгаа хэдий ч Засгийн газар энэ чиглэлээр дорвитой ажил огт хийгээгүй. Одоогоос 23 жилийн өмнө "Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр" гэсэн баримт бичгийн 1.1.3 дээр ҮХЦ-ийн үйл ажиллагааг идэвхжүүлж, ҮХ-д заасан хүний эрх зөрчсөн тохиолдлыг шийдвэрлэхэд онцгой үүрэгтэй ажиллах механизмыг бүрдүүлнэ гэсэн зорилт тавьсан. Бид 1992 онд Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш энэ хуулийн гол амин сүнс болдсон Иргэний эрх, эрх чөлөө гэсэн хоёрдугаар бүлгийг амь оруулж чадаагүй байгаа.
Хүний амьдралын үнэт зүйл энэ хэвээр цаасан дээрээ үлдэх үү, амьдрал дээр амь орох уу гэсэн хоёр асуулт байгаа. Бид Үндсэн хуулиа батлаад, энэ эрх чөлөөг хамгаалахад зориулагдсан төрийг маш амжилттай байгуулсан. Гэтэл Үндсэн хуулийн хамгийн гол эрх эрх чөлөө болсон иргэний эрх чөлөө цаасан дээрээ үлдсэн. Эрүү шүүлтэнд өртөөд, эрхээ эдэлж чадахгүй байгаа хүмүүс ч бий. Үүний гол шалтгаан нь энэ маргааныг шийдвэрлэдэг шүүх нь ажилгүй сууж байгаа. ҮХЦ иргэний эрх чөлөөг хамгаалах манаачийн ажлаа хийж чадахгүй, улс төрийн захиалга гүйцэтгээд сууж байна. Тиймээс ҮХЦ-д иргэний үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэх зорилготой энэ хуулийг өргөн барихад бэлэн болоод байна" гэсэн юм.
ВИДЕО: