УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн “УИХ-ын даргыг нам бус байх” зохицуулалт бүхий хуулийн төслийг өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр тохирсон.
Энэ талаар хууль санаачлагч УИХ-ын гишүүн Г.Тэмүүжин мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хуулийг буцааж татаагүй байгаа. АН, МАН гээд УИХ-д бүлгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хоёр нам хоорондоо зөвшилцөөд, УИХ-ын даргыг намаасаа түдгэлзүүлвэл арай хатуу байна. Тиймээс энэ заалтыг болиод УИХ-ын дарга төвч байна, улс төрийн намаас ангид байна гэсэн хоёр зарчмыг бүрэн хуульчлаад, энэ зарчимд шаардлагатай байгаа гурван зохицуулалтыг тодорхой томьёолосон. Үүнд,
- УИХ-ын дарга бүлгийн болон намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцохгүй
- бүлгийн хуралдаа оролцох бол бусад намдаа мэдэгдэнэ
- УИХ-ын дарга намын даргын сунгаанд оролцохгүй гэж
- Хэвлэл мэдээлэл, олон нийт рүү гарахдаа төвч байр сууриа эвдэхгүйн тулд ямар нэгэн намыг төлөөлөхгүй, намын бодлого ашиг сонирхлыг илэрхийлэхгүй гэсэн зарчмыг хуульчилна гэж тохирсон. Энэ тохироондоо МАН хэр үнэнч байх вэ гэдгийг харах л үлдэж байна." гэсэн юм.
ВИДЕО: