Засгийн газар “Дэлхийн адууны өдөр”-тэй холбоотойгоор 13 аймгийн баяр наадмын хугацааг урагшлуулах тогтоол гаргажээ

Засгийн газар “Дэлхийн адууны өдөр”-тэй холбоотойгоор 13 аймгийн баяр наадмын хугацааг урагшлуулах тогтоол гаргажээ

2026 оны зургаадугаар сарын 10-ны өдөр баталсан Засгийн газрын 245 дугаар тогтоолоор Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийг үндэслэн хэд хэдэн аймгийн баяр наадмын товыг урагшлуулахаар болсон байна.

Тодруулбал, “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн баяр наадмыг 2026 оны долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулахаар тогтоожээ. Харин Дорноговь аймгийн баяр наадмыг 2026 оны долоодугаар сарын 6-7-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна.